Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зургаан дэд төвд 10 мянган айлын холимог төлөвлөлттэй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл” хэрэгжүүлж байна. Таван га бүхий 20 эко хорооллыг таван үе шаттай барих бөгөөд
15 хувь нь халамжийн түрээсийн,
55 хувь нь түрээслээд өмчлөх орлогод нийцсэн,
30 хувь нь зах зээлийн үнээр борлуулах орон сууц юм.
Тухайлбал БЗД-ийн 19 дүгээр хороонд “Эрэл” компани 0,16 га 20 айлын загвар орон сууц барьж, дөрвөн айлын 0,16 га газрыг орон сууцаар солихоор чөлөөлжээ. Нэг айлын газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ дунджаар 40 сая, 1м2 газар 100 мянга төгрөг. Энэ онд 2-3 өрөө орон сууцнуудыг автомашины зогсоол, ногоон байгууламжийн хамт ашиглалтад оруулах юм байна.