34 дэх удаагийн номын баяр өнгөрсөн жилүүдээс өргөн хүрээнд, арвин онцлогтой, шинэлэг байдлаар зохион байгуулахаар болсон байна. Номын баярт гаднаас зочид төлөөлөгчид ирэх юм. Тухайлбал БНХАУ, ОХУ-аас хэд хэдэн шүүмж судлаач, зохиолчид оролцохоор болжээ. Номын баярын үйл ажиллагааг дэмжин Баян-Өлгий, Хэнтий аймгууд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж эхлээд байна.
Хэнтий аймаг Чингисийн талбай
Баян-өлгий аймаг
Энэ удаагийн номын баярт та ирснээр МЗЭ-ийн гишүүн зохиолчдын гарын үсэгтэй номыг тодорхой хямдралтай үнээр авах боломж бүрдэхээс гадна, өөрийн шимтэн уншдаг зохиолчтойгоо дурсгалын зураг авхуулах боломж ч бүрдэх юм. Өөрийн номын сангаа баяжуулж өөртөө хөрөнгө оруулалт хийх арга хэмжээнээс та бүү хоцроорой. "34 дэх удаагийн Үндэсний номын баяр" Сүхбаатарын талбайд 15,16,17 өдрүүдэд болно.