2020.01.29-ний чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ танилцуулсан албан бичгээ УИХ-д өргөн мэдүүлж тангараг өргүүллээ. Ийнхүү шинэ Засгийн газар албан ёсоор ажилдаа орлоо.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнө нь ажиллаж байсан найман сайд үүрэгт ажлаа үргэлжлүүлэх бол шинээр найман хүн сайдын суудалд суухаар болоод байна.
Засгийн газрын шинэ гишүүдийн нэрс:
Шадар сайд УИХ-ын гишүүн С.Амарсайхан
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан
Сангийн сайд УИХ-ын гишүүн Б.Жавхлан
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Соёлын сайд Ч.Номин
Эрүүл мэндийн сайд С.Энхболд
Боловсрол, шинжлэх ухааны сайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Засгийн газрын гишүүнээр улиран ажиллах болсон сайд нар:
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарыг томилов.