1981 он – Монгол хүн сансарт нисч, Монгол Улс олон улсын интеркосмос хөтөлбөрт оролцон сансар судлалд хувь нэмрээ оруулж эхэлсний ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч байв.
1981 он энэ өдөр төрсөн хүүхдүүд дийлэнх нь Гүррагчаа, Сансармаа, Сансар, Санчир, Сансархүү гэсэн нэрийг хайрлаж байжээ. 1981 оны 03-р сарын 22-ны өдөр нийт 206 хүүхэд мэндэлсэн бөгөөд 97 нь эрэгтэй бусад нь эмэгтэй хүүхдүүд байв.