Коронавирусийн халдвар сүүлийн 24 цагт Нийслэлд 2 нэмэгджээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр улсын хэмжээнд нийт 18,031 хүнд PCR шинжилгээ хийхэд 26 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 738 болсон гэдгийг хэллээ.
https://www.facebook.com/ARDnegdel/videos/238550027603395
Улаанбаатарт шинэ 2 бүртгэгдсэн тохиолдол нь нэг нь өмнө батлагдсан хүний хүүхэд, нөгөө нь бариа засалчийн ойрын хавьтал /Амар Хуур хотхон/-аас илэрсэн байна. Улаанбаатарын голомтод нийтдээ 23 хороонд бүртгэгдээд байгаа юм. Бариа засалчийн хавьтлаас коронавирус илэрч байгаа учраас БЗД-ийн 14-р хороонд байрлах "Рапид Мед" эмнэлэг болон тэнд байрлах бариа заслаар үйлчлүүлсэн хүмүүс болон Аман хуур хотхонд амьдардаг иргэд шинжилгээ хийлгэхийг хүслээ.
Нийт 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9 бүртгэгдэж нийт 157 боллоо. Харин Орхонд 1 нэмэгдэж 22 болсон бол,
Дархан-Уулд 11 болж нийт 33,
Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдаж, 20 болсон байна.
Говьсүмбэр аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй байна. Үүнээс гадна
ХӨСҮТ-ийн 1 эмнэлгийн ажилтнаас халдвар илэрсэн байна. Ингэснээр Халдвар эмнэлгийн батлагдсан тохиолдол нийт 11 болжээ.
Ингээд Монгол Улсын батлагдсан тохиолдол 738 болсноос 347 эдгэрсэн, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 384 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд 5 хүндэвтэр 72 хөнгөн 306 хүн эмчлэгдэж байна гэж мэдээллээ.