Өнөөдөр Засгийн газрын шийдвэр танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ засгийн газраас эдийн засгаа дэмжих 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө баталж, үүнээс 2 их наяд төгрөгийг ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг олгоод эхэлсэн.
3 хувийн хүүтэй 152.8 тэрбум төгрөгийн зээлийг 2431 иргэн, аж ахуй нэгжид олгоод байна. Үүнээс Улаанбаатар хотод 660 зээл, хөдөө орон нутагт 1771 нь зээл олгогдсон.
Иргэн аж ахуйн нэгжээр нь авч үзвэл 72.2 тэрбум төгрөгийн зээлийг 343 аж ахуй нэгжид, 80.6 тэрбум төгрөгийн зээлийг 2088 иргэнд олголоо.
Арилжааны банкуудад 4 их наяд 480.2 тэрбум төгрөгийн дүнтэй 32456 зээлийн хүсэлт ирээд байгаа. Эдгээр хүсэлтээс 998 түдгэлзүүлжээ.