Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
“Өчигдөр улсын хэмжээнд нийт 13,621 хүнд шинжилгээ хийхэд 23 хүнээс коронавирус илэрсэн байна.
COVID-19-ийн шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бол БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтан болон шинээр бүртгэгдэж буй голомтот халдварын хавьтал болох 19 хүн халдвар авсан нь батлагджээ.
Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1,286 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 878 нь эдгэрээд байгаа бол 398 хүн эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Мөн ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн 19 обьектын 3,148 метр квадрат талбайд эцсийн халдваргүйтгэл хийсэн талаар Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэв.