Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 11581 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 22 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 12 хүн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой, 4 хүн нь халдвар авсан сувилагчийн гэр бүлтэй холбоотой, бусад нь сүүлд бүртгэгдсэн тохиоллдлуудын ойрын хавьтал, ажиглах байранд тусгаарлагдсан анхны болон давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 491 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 817 байгаа. Сайн мэдээ 5 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1308 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 884 байгаа. Өнөөдрийн байдлаар 413 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 272 хүн хөнгөн, хүндэвтэр 126 хүнд 12, маш хүнд 3 байна.
Үүнээс ХӨСҮТ-д 123 хүн хөнгөн, хүндэвтэр 50, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 215 хүн эмчилгээнд байна. Үүнээс 130 хүн хөнгөн, хүндэвтэр 76 хүнд 7, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 13 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 6 хүн эмчлүүлж байна.