Нийслэлийн насанд хүрсэн иргэд буюу 18-45 насны иргэдийг вакцинд бүрэн хамруулах шийдвэр өнөөдрөөс ирэх сарын 8-ныг дуустал 1.1 сая иргэдийг "КОВИД-19″-ийн нэгдүгээр тунд бүрэн хамруулж эхэллээ.
Дархлаажуулалтыг цэгт ачаалал, хүндрэл үүсгэхгүй зохион байгуулахыг Улсын болон Нийслэлийн онцгой комисст даалгаад байна. Мөн иргэдийг дархлаажуулах үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхыг анхааруулжээ.
Нэгдүгээр тунгаас гадна хоёрдугаар тундаа хамрагдах иргэдийг мөн хуваарийн дагуу давхар дархлаажуулна.