Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 14,283 хүнд шинжилгээ хийж халдварын 38 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 38 тохиолдол бүгдээрээ Улаанбаатарт хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын давтан болон өчигдөр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын эхний шинжилгээгээр халдвар илэрсэн. Түүнээс гадна 5 тохиолдлын эх үүсвэрийг судалж байна. Сүүлийн голомтууд нэлээд өргөн цар хүрээтэй байгаа. Тодруубал,
- "Монгол шир" компанийн голомтод өргөжүүлсэн тандалт хийхэд 7 тохиолдол нэмэгдэж, халдварын голомтод нийт 25 тохиолдол бүтгэгдлээ.
- Х апартментад халдвар нэмэгдэж нийтдээ 13 тохиолдол боллоо.
- Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гэр бүлийн үргэлжилсэн халдвар нэмэгдэж 40 тохиолдол болсон.
- Бэлхийн гутлын цехийн халдварын голомтод нийт 26 тохиолдол бүртгэгдлээ.
- СХД-ийн худалдааны төвийн голомт мөн идэвхтэй байгаа бөгөөд 17 тохиолдол болоод байгаа.
- Нийтийн байруудын голомт нэлээд идэвхтэй байгаа.
Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,928 болсон бол үүнээс 1,430 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 485 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 95, хөнгөн 388 байна" гэв.
Дотоодын 1,418 халдварыг танилцуулбал
- Улаанбаатар хотод-1,092 /сүүлийн хоногт 38 тохиолдол нэмэгдэв/
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 104 /2020.02.05/
- ХӨСҮТ-32
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
- "Амгалан" амаржих газрын ажилтан-1