Ковидын хөнгөн халдвартай гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа иргэдэд харьяа ЭМ-ийн төвүүд болоод өрхийн эмнэлгээс өдөр тутам хяналт тавин ажиллаж байгаа.
Ачаалал их байгаа энэ үед дуудлага, эмчилгээнд явах авто машины хүрэлцээ дутмаг байгаа тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төрийн байгууллагуудаас 60 гаруй автомашин түр хугацаанд дайчлахаар боллоо. УОК-оос шийдвэр гаргасны дагуу 14 яамнаас нийтдээ 60 автомашин татан авчирч, өрх гэрээр үйлчилгээ үзүүлж байгаа ЭМ-ийн байгууллагуудад түр хугацаанд хуваарилан өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гарсан байна. Энэ талаар УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Паа нөгөөдүүл нь тэгээд машингүй гээд ланд 300 захиалах уу?