2021 оны ерөнхийдөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 2021.06 сарын 09-ний 14 цагийн байдлаар сонгуулийн санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 041 044 сонгогч бүртгэгдсэн сонгогчдын 441 696 (21.84 хувь) саналаа өгөөд байна.
Одоогоор хамгийн их ирцтэй нь:
1. Улаанбаатар хот: Сонгогчдын нэрсийн жагсаалт (СНЖ)-д бичигдсэн 928 763 сонгогчоос 243 701 сонгогч буюу 26.24 хувь
2. Орхон аймаг: СНЖ-д бичигдсэн 67 494 сонгогчоос 17 673 буюу 26.18 хувь
3. Дархан -Уул аймаг: СНЖ-д бичигдсэн 65 527 сонгогчоос 15 498 буюу 23.65 хувьтай байна.
Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 110 285 нь "Түр хасав" тэмдэглэгээтэй сонгогч байна. “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг.