Энэ оны 12-р сарын 15- наас эхлэн Нисэх, Яармаг, Дархан-Уул аймаг налайхын бүс нутгийн 26 мянган айл өрхөд хагас коксын туршилтыг хэрэгжүүлэхээр болсон.
-НИСЭХ, ЯАРМАГ, НАЛАЙХ, ДАРХАН-УУЛ аймагт туршилт хийвэл ҮР ДҮН гарах магадлал ӨНДӨР
Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэгт агаарын бохирдол хамгийн өндөр заадаг. Гэвч холбогдох албан тушаалтнуудын зүгээс Нисэх, Яармаг, Дархан-Уул , Налайх дүүргийн бүс нутгийг хагас коксон шахмал түлшийг турших шийдвэр гарсан. Үүнийг Эрчим хүчний яамнаас тодруулахад агаарын бохирдол өндөр бүсэд туршвал ямар ч үр дүнгүй. Учир нь гэвэл хотын төвийн бүсэд хүн амын нягтаршил өндөр. Аль нэг дүүрэгт хагас коксон түлшний туршилт хийлээ гэхэд өөр дүүргийн агаарын бохирдол салхиар дамжин туршилт хийж буй дүүрэгт орж ирэн үр дүн өгөхгүй. Тиймээс нийслэлээс алслагдмал агаарын бохирдол харьцангуй бага бүсэд энэхүү туршилтыг хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээллийг өгсөн юм.
2023-2024 оны өвлийн улиралд БНХАУ-аас нүүрс худалдан авч туршиж байгаа ч 2024 он гэхэд эх орондоо Хагас коксон түлшний үйлдвэртэй болох томоохон зорилгыг тавиад буй.