НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл гэж үздэг.
Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил арав дахь удаагаа тэмдэглэж байна.
Монголын Гэр Бүлийг Алдаршуулах төв, Монголын Сурагчдын Холбоо, School police төвөөс санаачлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ухаалаг Улаанбаатар хотын хөгжлийн хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүтэй хамтран Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлд ээлтэй Улаанбаатар ” баярын парад, Ерөнхий боловсролын 17 сургуулийн шилдэг сурагчдын төлөөлөл оролцсон 400 сурагчдын Flash mob ,Нийслэлийн Гэр бүлд ээлтэй шилдэг байгууллага, нийслэлийн шилдэг гэр бүлүүдийг шалгаруулах арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.