Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байна.Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ.
Тодруулбал :
– жирэмсэн-3,
– бага насны хүүхэдтэй гэр бүл-7,
– өндөр настан-1,
– эрүүл мэндийн шалтгаантай-20,
– ар гэрийн гачигдалтай-94,
– саатуулах байранд байсан-40 иргэн байгаа юм. Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана.
БНСУ-д гацаад байгаа олон Монгол иргэд элчин сайдын яамны гадна жагсаж байгаа. Тэд очих газаргүйн улмаас элчингийн байрны үүдэнд 10 гаруй хоног суугаагаараа хонож шаардлагаа хүргүүлсээр байгаа юм. Тэдний тэмцэл хүсэлтийг онцгой комисс хүлээн авч тусгай үүргийн нислэг үйлдэх болсон бөгөөд ийнхүү өнөөдөр БНСУ-аас 165 иргэн эх орондоо ирэх гэж байна.