Ямар нэг шалтгаанаар вакцин тариулаагүй хүмүүс Вирессол, АстраЗеника, Фпайзер вакцины аль нэгийг сонголтоор тариулах боломжтой болсон гэдгийг өнөөдөр (2021.06.23) ЭМЯ-наас мэдээллээ.
Та дархлаажуулалтын цэг дээр эмчид биеэ үзүүлж дээрх гурван вакцины нэгийг тариулж болох аж. Хэрэв I тунгаа авсан бол тэр л вакцинаар II тунгаа авна гэдгийг сануулж байна.
Зорилтот бүлэг буюу 16-гаас дээш насны 2 151 545 иргэд вакцинд хамрагдахаас I тунд 1 918 397 (89.2%) хүн, 1 703 223 хүн буюу 79.2 хувь нь II тунд хамрагдсан байна.Энэ үзүүлэлтийг нийт хүн ам буюу 3.3 сая хүндээ харьцуулахад I тунд хамрагдсан хүн 59%, II тунд хамрагдсан хүний тоо 52%-ийг эзэлж байгаа юм.Олон улсын жишгээр нийт иргэдийн 60-80 хувь нь бүрэн тунгаа авсан нөхцөлд тухайн улсад сүргийн дархлаа тогтоно гэж үзэж байгаа ажээ.