Өмнөговь аймгийн онцгой комиссоос есдүгээр сарын 13-ны өглөө 06.00 цагаас 24-ний 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ
. Хөл хорионы үед:
– Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.
– Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох гарах хөдөлгөөнийг хязгаарлана.
– Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
– Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.
– Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.
– Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК-ын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ.
– Харьяалалын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.
– Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.- Нэг дор 5-аас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх журмыг мөрдөх юм байна.
