Зөвлөлт холбоот улсын төдийгүй олон орны хүүхэд залуучуудыг нэгэн цагт байлдан дагуулж байсан Гена матар ба түүний нөхөд хүүхэлдэйн кино шинэ өнгө төрхтэйгөөр бүтээгдсэн байна. Энэхүү хүүхэлдэйн кино олон эцэг эхчүүдийг хүүхэд насаар нь аялуулна гэдэгт итгэж байгаагаа кино багийнхан ярьжээ.
“Чебурашка” өдгөө ОХУ-ын бэлгэ тэмдэг болон хувирсан гэхэд хэлсдэхгүй. 2004 оны зуны Олимпийн наадмаас эхлэн ОХУ-ын Олимпийн шигшээ багийн бэлгэ тэмдэг болгосон нь ч учиртай. Олимпийн наадам зохион байгуулагдах бүрт Чебурашка өнгөө сольж, дүр төрхөө шинэчилдэг уламжлалтай. Ийнхүү “Союзмультфильм” кино компани шинэ хүүхэлдэйн киногоо 12-р сарын 25-нд олны хүртээл болгожээ.