Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ийн шуурхай штаб-д ажиллаж байна. Энэ үер Эрүүл мэндийн сайд С.Энхболдын өгсөн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр “Хоёрдугаар тундаа хамрагдсан 3,876 хүн халдвар авсан нь нийт вакцинд хамрагдсадын 0.53 хувийг эзэлж байна. Үүнээс COVISHIELD вакцин хийлгэсэн хүн амын 1.5 хувь нь халдвар авсан байна. Бүрэн тунгаа аваад 14 хоносноос хойш халдвар авсан 974 хүн байна.
Өдөрт батлагдаж буй тохиолдлуудын 26-30 хувийг хүүхдүүд эзэлж байна. Тавдугаар сарын 30-нд 917 тохиолдол 30.9 хувь нь хүүхдүүд байсан байна.
Халдварын тохиолдол зургаадугаар сарын 15 гэхэд эрчимтэй буурна гэж эрдэмтэд тооцоолж байна” гэв.
Сонгуулийн сурталчилгаа уулзалт цуглаан хүмүүсийн хөл хөдөлгөөн ямар байгааг мэдэж байгаа байлгүй дээ. Ийм янзтай байхад халдварын тархалт буурнаа гээд байгааг нэг сайн ойлгохгүй байна эрдэмтдээ. Өнгөрсөн хэдэн өдрүүдэд буурах биш өсөх хандлага энэ ЭМЯ ны мэдээнээс чинь ажиглагдаад байх юм.
Хэзээ хаана буураад байгаа юм бэ ?!!!!Энэ сонгуулийн уулзалт орон нутагт хөл хөдөлгөөн ихтэй байхад нэмэгдээд байгаа юм биш үү !!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Вакцин 2 тунгаа хийлгээд байхад буурахгүй байна.Та бүхний хөл хорио нэгэнт энэ вирусийг алдсан нь тодорхой байна шүү дээ. Битгий ийм худал мэдээлэл хий л дээ…
Сонгууль дуусахаар бөөгнөрөл гарахгүй , УБ чууд хөдөө агаартаа гарцгаана тэгээд л буурна гэсэн байх л даа