Шинэ засгийн газрын бүрэлдэхүүн тун удахгүй тодрох бололтой. Бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа хүлээн огцорч байгаагаа мэдэгдэхдээ хэлсэн Монгол улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үгэнд бид боловролтой шинэ залуу үеийнхэндээ боломж олгох ёстой гэдэг үг залуусын урам зоригийг ирлэж байна.
Өнөөдөр салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа залуус олон болж. Тэд улс төрийн талцал, албан тушаал эрх ашгийн төлөө бус тухайн салбартаа шинийг сэдэж олон улсын жишигт хүрсэн ажил хийж, санаачлага гарган чимээгүйхэн хөдөлмөрлөж байдаг.
Шинэ засгийн газар ч энэ мэт залуусаа салбарын сайд болоод бусад тодорхой албан тушаалуудад итгэл хүлээлгэн томилж төрийн албанд салхи оруулах нь зөв.
Энэ удаад байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг Э.Баттулгад хариуцуулбал ямар вэ?
Өнөөдөр цар тахлын энэ хүнд үед хамгийн их хохирол амсаж байгаа салбар бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын олон байгууллага хаалга барьж байгаа энэ үед зөв менежмент зайлшгүй хэрэгтэй байна. Үүнийг олон жил тухайн салбартаа ажилласан мэргэжлийн хүн л хийж чадна.
Энэ салбарыг хэн сайн мэдэж, хэцүү цагт хэн аваад явж чадах вэ? гэсэн эрэл хийж түүний өнгөрсөн хугацаанд хийсэн ажилтай танилцлаа.
Э.Баттулга нь 2002 оноос байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад тасралтгүй 17 жил ажилласан төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч юм байна.
2003 онд Монгол Зочлох жил /Visit Mongolia -2003/, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх гээд манай улсын аялал жуулчлалын салбарын хувьд түүхэндээ нөр их ажил ундарч жуулчдыг татах ажилд ч ахиц дэвшил гарч байсан он жилүүдэд тэрээр Аялал жуулчлал хариуцсан агентлагийн мэргэжилтнээс эхлээд яамны аялал жуулчлалын бодлого хариуцсан газрын даргаар ажиллаж зохион байгуулалтын нөр их ажлыг тэргүүн эгнээнд нь нугалалцаж явсан туршлагатай нэгэн.
Австрали улсад суралцаж мэргэжлээ дээшлүүлж ирсний дараа 2012-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар 4 жил ажиллахдаа “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг санаачилж, аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудын туршлагаар жуулчны мэдээллийн иж бүрэн төвийг байгуулах, аялагчийн лавлах утас, хоттой танилцах автобустай аяллын үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэх зэрэг бодитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн Нийслэлийн аялал жуулчлалын хөтөлбөр, Аялал жуулчлалын үйлчилгээний таних тэмдгийн стандарт, ISO стандартад суурилсан зочид буудлын үйлчилгээний стандарт, Нийслэлийн аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө, Хотын аяллын хөтөч тайлбарлагчийн сургалтын хөтөлбөр зэрэг төслүүдийг санаачлан боловсруулсан.
2016-2020 онд Нийслэлийн Байгаль орчны газрын даргаар 4 жил ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн томоохон ажлаас нь дурдвал :
– Байгаль хамгаалагчдын техник хэрэгслийг шинэчилж, байгаль хамгааллын ажилд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, байгаль орчны зөрчлийн мэдээллийг гэрэл зураг, бичлэгээр баримтжуулан шийдвэрлэх боломжтой болсон,
– Улаанбаатар хотын усны хамгаалалтын бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоож, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч томоохон ААН-үүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх олон талт ажлуудыг дүйцүүлэн хамгааллын хүрээнд шийдвэрлэдэг болсон,
– Иргэн, аж ахуйн нэгжийн тарьж ургуулсан таримал ойг улсын ойн санд худалдан авах эхлэлийг тавьсан
– Хогийн цэг байсан газрыг ойн төгөл болгон ойжуулж, дүүрэг бүрт “Төгсөгчдийн нэрэмжит төгөл”-ийг байгуулах эхлэлийг тавьсан,
– 1960 оноос хойш сэргээгдээгүй байсан түймрийн халз /шороон/ зурвасыг шинэчлэн сэргээж, түймэрт өртөх талбайг бууруулсан,
– Цас бороо, үерийн усыг нөөцлөн хөв цөөрөм байгуулах эхлэл тавигдаж, нийслэлийн нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй өрөмдмөл худгуудыг паспортжуулж тусгай шаардлага тавьдаг болсон,
– Зэрлэг амьтныг хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргаж 2018 онд анхны Амьтан асрах төвийг байгуулсан,
– Зэрлэг амьтдын тархац нөөцийг хамгаалах арга хэмжээг жил бүр явуулж, 2017 оноос жил бүр хот орчимд өвөлждөг шувуудыг тоолж бүртгэх ажлыг зохион байгуулж, тархац нутаггүй болсон тарвагыг суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлдэг болсон,
– Туул гол дахь Минж үржүүлэх төвийг тохижуулж, олон нийтэд нээлттэй болгосон, Байгаль хамгаалагчийн ажил мэргэжлийг сурталчлах төвийг байгуулсан,
– Хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төвийг байгуулсан,
– Нийслэлийн нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглох шийдвэр гаргуулсан,
Хүнд металлаар бохирдсон хөрсийг байгалийн аргаар саармагжуулах, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэд ахуйн болон үйлдвэрлэлийн үнсийг дүүргэгч материалаар ашиглах туршилтын төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэрээр үндсэн ажлынхаа зэрэгцээ шинжилгээ судалгааны ажлыг хийж, аялал жуулчлал, байгаль орчны чиглэлээр 10 гаруй ном, товхимлыг дангаар болон хамтран бичиж хэвлүүлсэн ба “Mongolian Economy” болон мэргэжлийн бусад сэтгүүлүүдэд илтгэл, нийтлэлээ тогтмол хэвлүүлдэг.
Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор 2016-2020 онд байгаль орчны сэдвээр танин мэдэхүйн 80 гаруй мэдээллийг гадаад хэлнээс орчуулж бэлтгэн байгууллагынхаа нүүр хуудас, “Байгальд ээлтэй Улаанбаатарчууд”
“Зуслангийн иргэдийн нэгдсэн групп” зэрэг олон нийтийн сүлжээгээр түгээсэн байна.
Э.Баттулга нь Японы ЖАЙКА байгууллагын шугамаар Хирошимагийн их сургуульд тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр, Австралийн АусАЙД байгууллагын шугамаар Жеймс Кукийн их сургуульд судалгааны арга зүйн чиглэлээр, БНСУ-ын Койка байгууллагын шугамаар Койка сургалтын төвд эвент менежментийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Э.Баттулга нь удирдах ажилтны манлайлал өндөртэй, хариуцлага хүлээх чадвартай, байгаль орчин аялал жуулчлалын салбартаа нэр хүндтэй, төрийн албаны өсөх ирээдүйтэй боловсон хүчин юм байна.
Ийм залуустаа итгэл хүлээлгэвэл төрдөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадах нь тодорхой.
chadvartai mundag zaluu shuu demjij bna
amjilt husii hiij chadnaa
mundag shu
Хамгийн сайн бэлтгэгдсэн, зөв хүн. Баттулгаас илүү чадах сэтгэлтэй, чадвартай, зохион байгуулагч олдохгүй дээ,
Ёстой үгүй байлгүй цаадуул чинь нөгөа авгай нь буцаал гараад ирэх байлгүй дээ
Medlegtei bolovsroltoi hiij buteej chadah iim l zaluuchuud manaid yag odoo heregtei bn.!!!!!
ihiig hiij bvteej chadah mundag hvndeee
ihiig hiij bvteej chadah mundag hvn bolowsroltoi mergejliin hvnee demjih heregtei
chadwartai bolowson hvchnee demjiii
amjilt husii demjij baina
baigali orchjnd ih zvil hiij bvteesen hvn hiisen ajiluudiig n ta bvgd mdeh bha demjeeree bi huwidaa demjij bn
ajiliin amjilt husiii
Олон улсын байгаль орчны Эковорлд шагналын эзэн, Австралид төгссөнөөс гадна энэ салбартаа мерит зарчмаар гарч ирсэн залуу байдаг юм.
Аялал жуулчлалын салбарынхан нь нэр дэвшүүлж байгаа энэ залуу Шинэ Ерөнхий сайдад Аялал жуулчлалыг шинэ цонхоор харахад дөрөө харшуулан зүтгэж ,том төслүүдийг хэрэгжүүлэхэд нэн тус болох хүн дээ!!!