Хатуу хөл хориог сулруулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд дөрөв хонож байна. Олон нийтийн дунд коронавирус халдварын тархалт буурахгүй, бүр шинэ голомт үүсээд байгаа билээ. Тиймээс ЭМЯ-наас эмнэлгүүдийг хатуу хөл хорио буюу нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, өнөөдөр орой ээлжээ солилцохдоо аранзаа бэлдэж, тусгаарлалтад ороход бэлэн байхыг даалгажээ. Эмч нар өнөө орой ажил дээрээ дуудагдаж, маргаашаас магадгүй дахин карантинд орж магадгүй. Эмч нар УОК, ЭМЯ-наас дуудсаны дагуу ажил дээрээ цуглажээ. Өөрөөр хэлбэл, маргаашаас нийслэлийн хэмжээнд дахин хатуу хөл хорио тогтоож магадгүй юм.