Сарнайн цэцгийн дэлбээ нь хө
Сайхан нарандаа дэлгэрнээ дэлгэрнээ хө
Санаанд чи минь бодогдоод байна хө
Ханьсан жаргахын дэмбэрэл ээ дэмбэрэл ээ хө
Эдгээр дөрвөн мөртийг уншихад ятгын уянгалаг аялгуу,
МУГЖ, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын сайхан хоолой сонсогддог. Ханьсах заяа дуугаараа олон жил хүмүүний заяаг хөглөж яваа хоёр гавьяат дуугаа шинэчлэн дуулж, дүрсжүүлэн Монгол зон олондоо бэлэг барьжээ. МУСТА, дуучин Б.Сэрсэндэмид, Б.Отгончимэг нартаа хамтран дуулсан Ханьсах заяа дуу 2024.04.05-ны өдөр UB place тоглогдох “Миний сайхан найзууд” тоглолтод зориулан дахин шинээр мэндэлжээ.
https://www.facebook.com/sersendemid.otgonchimeg/videos/931446171692999