Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хурал өнөөдөр цахимаар боллоо.
Хуралдаанд ҮБХ-ны 200 гаруй гишүүн оролцож, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журамд “Цахим хурлын дэгийн тухай” нэмэлт оруулах тухай хэлэлцэж, цахим хуралдааны дэгийг баталж, мөн намын гишүүдийн татварыг тэглэж, сонгуульт гишүүдийн татварыг хөнгөлж, бууруулахаар шийдвэрлэв.
Мөн ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдаанаар Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.