6-р сарын 10-аас хатуу хөл хорио тогтоох тухай мэдээлэл цахим орчинд тархаад байгаа.
Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг Сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд сурталчих орон зайг хуурамч мэдээллээр хольж, олныг айдас, хий үзэн ядалтад автуулахгүй байхыг хүсье ээ гэжээ.
Засгийн газар, Улсын онцгой комиссоос хөл хорихгүйгээр 6-р сарын 15 гэхэд давтан тунг насанд хүрсэн ирггэдээ хамруулна.
7-р сарын эхээр вакцины үр дүнд халдвар илт буурч, энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна.
Өчигдрийн байдлаар 1-р тунд 1,847,246 иргэн буюу 89.4%, 2-р тунд 1,025,326 иргэн 50 хувь нь хамрагдсан. Өмнөх өдрөөс 84,688 хүнээр нэмэгдсэн.
• УБ хотод 1-р тунд хамрагдсан хүн – 945738
2-р тунд хамрагдсан хүн – 677055. Өмнөх өдрөөс 21,558 хүнээр нэмэгдсэн.
• Хөдөө орон нутаг: 1-р тунд хамрагдсан хүн –901508,
2-р тунд хамрагдсан хүн–348271.
Нийслэлчүүдийн 99 хувь нь эхний тунд 70 хувь нь давтан тунд хамрагдаад байна.