• БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Пүрэв, 6-р сар 19, 2025
  • Нэвтрэх
No Result
View All Result
БҮРТГҮҮЛЭХ
Chimee.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг

    Хэнтий аймгийн Бор-Өндар сумын 116 сурагч Монгол улсын иргэний андгай өргөлөө

    ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН БИТҮҮ ГЭМТЭЛ, ХАВИРГАНЫ ХУГАРЛЫГ БЭХЛЭХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

    ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН БИТҮҮ ГЭМТЭЛ, ХАВИРГАНЫ ХУГАРЛЫГ БЭХЛЭХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

    Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүллээ

    Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүллээ

    Засгийн газраас 21 аймаг, 9 дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна

    Засгийн газраас 21 аймаг, 9 дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна

    "Гайхамшигт помидор 2023″ фестиваль эхлэхэд нэг хоног үлдлээ

    "Гайхамшигт помидор 2023″ фестиваль эхлэхэд нэг хоног үлдлээ

    МУ-ын Харцага Г.Ганхуягийн цолны мялаалга боллоо

    МУ-ын Харцага Г.Ганхуягийн цолны мялаалга боллоо

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Чимээ

    Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа сорьж байна

    Эмийн үйлдвэрийн барилгыг хурдан нурааж, хогийн цэг рүү ачуулах хүслийн цаана хэний ямар ашиг сонирхол байна вэ

    Эмийн үйлдвэрийн барилгыг хурдан нурааж, хогийн цэг рүү ачуулах хүслийн цаана хэний ямар ашиг сонирхол байна вэ

    “ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖ БА ХУЖИРТ СУМ СУРГУУЛЬ, ТҮҮХ, СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаас хийсэн фото сурвалжлага

    “ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖ БА ХУЖИРТ СУМ СУРГУУЛЬ, ТҮҮХ, СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаас хийсэн фото сурвалжлага

    "Хөвсгөлийн цом IV" олимпын таеквондогийн цомын тэмцээнд "Хүч" спорт хорооны "Харцага" дэвжээ 12-р байранд эрэмбэлэгджээ

    "Хөвсгөлийн цом IV" олимпын таеквондогийн цомын тэмцээнд "Хүч" спорт хорооны "Харцага" дэвжээ 12-р байранд эрэмбэлэгджээ

    Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас гурван сурагч хүрэл медаль хүртжээ

    ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас гурван сурагч хүрэл медаль хүртжээ

    Б. Чойжилсүрэн : 117 тэрбум төгрөгөөр хагас кокс шахмал түлш хийнэ

    Б. Чойжилсүрэн : 117 тэрбум төгрөгөөр хагас кокс шахмал түлш хийнэ

    Илон Маск, Марк Зукерберг нар тулалдана

    Илон Маск, Марк Зукерберг нар тулалдана

    Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашаас эхлэн цахимаар хүлээн авна

    Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашаас эхлэн цахимаар хүлээн авна

  • Видео
    Агаар сэлгэлтээ шалгая ! Видео

    Агаар сэлгэлтээ шалгая ! Видео

    Д.Өлзийбат : Туршилтаар хагас коксжсон нүүрсийг цахилгаанаар үлээлгэж асаахад утаа эрс багассан

    Д.Өлзийбат : Туршилтаар хагас коксжсон нүүрсийг цахилгаанаар үлээлгэж асаахад утаа эрс багассан

    Ковидын эмчилгээнд нэвтрүүлсэн арга барил

    Ковидын эмчилгээнд нэвтрүүлсэн арга барил

    Хүүхдийн баярын мэнд хүргэе

    Хүүхдийн баярын мэнд хүргэе

    Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийн хөгжилд зарцуулна

    Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийн хөгжилд зарцуулна

    Унгар улсад нийт 314 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

    Унгар улсад нийт 314 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ

    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ

    Хүүхдийн эрх гэж юу вэ, яагаад чухал байдаг вэ?

    Хүүхдийн эрх гэж юу вэ, яагаад чухал байдаг вэ?

    Л.Оюун-эрдэнэ : Нийслэлийн төвлөрлийг сааруулж, орон сууцжуулах төслүүдийг дэмжинэ

    Л.Оюун-эрдэнэ : Нийслэлийн төвлөрлийг сааруулж, орон сууцжуулах төслүүдийг дэмжинэ

    Зөвлөмжийг дагая-зөв хийе-УТАА МЭДРЭГЧЭЭ ШАЛГАСАН УУ

    Зөвлөмжийг дагая-зөв хийе-УТАА МЭДРЭГЧЭЭ ШАЛГАСАН УУ

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live

chimee.mn
No Result
View All Result
Цар тахлын эсрэг вакцин авахад АНУ-аас дэмжлэг хүсэв

Цар тахлын эсрэг вакцин авахад АНУ-аас дэмжлэг хүсэв

2-р сар 18, 2021
Ангилал Улс төр
0

Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэв. 2020 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа сэргээсэн, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад америкийн талаас үзүүлсэн дэмжлэг зэргийг онцлов. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёрдахь Компакт гэрээг хүчин төгөлдөр болгох бэлтгэл ажил урагштай байгааг хэлэв. "Ковид-19″ цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцуулж, "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд Файзер вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн боловсролын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, энэ хүрээнд англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилт тавьснаа дурдан, хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэв.  

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд М.Клечески баяр хүргэж амжилт хүслээ. АНУ-ын шинэ Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж байгаа стратегийн түншлэлийн харилцаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдгийг нотлов. Талууд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбар болон бүс нутаг, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

ЕРӨНХИЙ САЙД БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн-ий мэндчилгээг уламжилж баяр хүргэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтлэг үнэт зүйлстэй "гуравдагч хөрш" БНСУ-тай "Иж бүрэн түншлэл"-ийн харилцааг улам гүнзгийрүүлж "Стратегийн түншлэл"-д хүргэн ахиулах, дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа улам нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Талууд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн төсөл, хөтөлбөрүүд, ялангуяа орон сууцны "Солонго 1, 2″ хороолол, "10 аймгийн төвд дулааны станц барих" төслийн явцыг эрчимжүүлэх талаар ярилцав. Энэ нь Засгийн газраас залуучуудаа орон сууцжуулах зорилттой уялдаа холбоотойг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. БНСУ-ын дэвшүүлсэн Шинэ Умардын бодлогын хүрээнд зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, логистик, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг дорвитой хөгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Мөн "Ковид-19″-ийн эсрэг Астразенека вакциныг арилжааны шугамаар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Цар тахлын энэ үед монгол иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх зэрэгт харилцан дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

БНТУ-ЫН ЭЛЧИН САЙД АХМЕТ ЯЗАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэв. Цаашид хоёр талын худалдааг нэмэгдүүлж, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ,

Дэлхий дахинаа коронавирусын халдварт цар тахалтай тэмцэж буйтай нэгэн адил Монгол Улс дотооддоо халдварын тархалтыг хумьж, эдийн засаг бизнесээ дэмжих, үйл ажиллагааны хэвийн горимд шилжих зорилт тавьж, “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулж байна. Улс орныхоо эдийн засгийг сэргээх, худалдаа бизнес эрхлэгчдээ дэмжих 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс коронавирусын халдварын эсрэг бүх нийтийн дархлаажуулалтыг эхлүүлснээр Монгол, Туркийн агаарын тээвэрлэлтийг нээж, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ гэв.

Элчин сайд Ахмет Язал хэлэхдээ,

Коронавируст цар тахлын хор уршиг дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлын эрсдэлтэй оновчтой, үр дүнтэй тэмцэж буй нь харагдаж байна. Манай хоёр улс агаарын тээврийн хэлэлцээгээ 2019 онд шинэчлэн баталсан. Үүнд Ерөнхий сайд таны үүрэг чухал байсан. “Туркиш эйрлайнс” компани дэлхийн 100 гаруй улс руу нислэгээ нээгээд байна. Монгол Улс руу ирэх 4 дүгээр сараас сард 2, цаашдаа түүнээс олон удаа шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Мөн авто замын ачаа тээврийг нэмэгдүүлэх, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн импортлох сонирхол байна. Түүх, соёлын харилцааны хүрээнд БНТУ-д хамтарсан үзэсгэлэн гаргах, хөшөө дурсгалыг хамгаалах, музей байгуулах зэрэг төлөвлөсөн олон ажил байгаа гэв.

Цаашид Монгол Туркийн харилцаа шинэ түвшинд гарна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа уулзалтын төгсгөлд талууд тэмдэглэв.

ЕРӨНХИЙ САЙД КАНАДЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. Канад нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг, хөрөнгө оруулалтаараа тэргүүлдэг улс гэдгийг  Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газар харилцааны түвшинг шинэ шатанд гаргахын төлөө байгааг хэлэв. Ардчилсан, цаг уурын ижил төстэй нөхцөлтэй  орнуудын хувьд бүх чиглэлээр хамтарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөөц бололцоо байгааг онцлов.

Элчин сайд К.Ивкоф Ерөнхий сайдад баяр хүргээд цар тахлыг хумих, иргэдээ вакцинжуулах зэргээр авч байгаа арга хэмжээний дүнд бизнесийн салбар сэргэн, ажлын байр, иргэдийн орлого нэмэгдэж, дотоод, гадаадын зорчих хөдөлгөөн нээгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Канадын хөгжлийн хөтөлбөрүүд, тэр дундаа олборлох салбарын менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадваржуулах, хүйсийн тэгш байдлыг хангах төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг тэмдэглэв.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеаг хүлээн авч уулзлаа.  Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд баяр хүргэж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г үнэлж байгаагаа илэрхийлэв. Европын Холбоо Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн төлөө байгааг хэлэв. Мөн ноу хау, хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж зэрэг чиглэлээр хийж байгаа ажлаа танилцуулав.  Уул уурхайгаас хамаарах байдлыг бууруулах, цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлж, стратегийн төлөвлөгөөгөө “Алсын хараа-2050” баримт бичигтэй уялдуулан боловсруулж  байгаагаа хэлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгийн бодит хамтын ажиллагаа, бизнес, хувийн хэвшил хоорондын харилцаа, боловсруулах аж үйлдвэрийг дэмжих, 18 нэр төрлийн 70 бүтээгдэхүүнийг Европын Холбоонд экспортлох жагсаалт хүргүүлснийг ажил хэрэг болгоход анхаарахыг хүсэв. Мөн Европын Холбооны түүхий эдийн эрэлтийг хангах чиглэлээр хамтрах өргөн боломжийг судлах саналаа илэрхийлэв.

ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав.

Элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв. Мөн Монголчуудын уламжлалт Цагаан сарын баярын мэнд дэвшүүлэв.

Уулзалтын эхэнд манай хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд тогтвортой хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа талууд тэмдэглэж, харилцааны түвшингээ ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэхийн төлөө бүх талаар идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Хоёр орны хамтын ажиллагааг ашигт малтмал технологийн салбарт төдийгүй, харилцан сонирхсон бусад чиглэлээр хамтран хөгжүүлэхээр ярилцав. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Германы дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэргээр өргөжүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улс орнуудын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгооор Берлин хотноо нээсэн “Мэдээлэл, худалдааг дэмжих төв”-ийн үйл ажиллагаанд ч анхаарлаа хандуулж, тус төвийг бэхжүүлэх, сурталчлахад хамтран ажиллахыг хүслээ.

Эрхэм Элчин сайд аливаа улс оронд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэйг тэмдэглээд ойрын жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

ShareTweetShare
Өмнөх

Өнөөдөр Хан-Уулаас бусад дүүрэгт шинжилгээний цэг ажиллахгүй

Дараах

Улаанбаатарт өдөртөө 1-3 градус дулаан байна

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Санал болгох

Б.Баасанцогтоос мөнгө авдаг шүүгч нарын баримт илэрч эхэллээ

Б.Баасанцогтоос мөнгө авдаг шүүгч нарын баримт илэрч эхэллээ

4 жил өмнө
Саналаа өгөхөөр бүртгүүлсэн гадаад улсад байгаа сонгогчдын  39.8 хувь буюу 2082 сонгогч саналаа өгөөд байна

Саналаа өгөхөөр бүртгүүлсэн гадаад улсад байгаа сонгогчдын 39.8 хувь буюу 2082 сонгогч саналаа өгөөд байна

4 жил өмнө

Их үзсэн

  • Шинэ Засгийн газрын анхны хуралдаан үргэлжилж байна

    Шинэ Засгийн газрын анхны хуралдаан үргэлжилж байна

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байсан сувилагчаас COVID-19-ийн халдвар илэрлээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Бокс, ширээний тенниснийхэн нутаг буцаж, чөлөөт, хүндийн өргөлтийнхөн Токиод очлоо

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” кино маань монголчуудын шинэ идеалыг бий болгоно

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • УОК-оос Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99043049, +976 85183060

© 2023 Chimee.mn Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Чимээ
  • Видео
  • Live

© 2023 Chimee.mn Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ