Цалинтай ээж гэж нэрлээд байгаа 50,000₮-өөр өнөөдөр 30 хоногийн ядаж 7 хоногт нь хэрэглэх памперс эсвэл 1 сав хүүхдийн нэмэлт сүү ч авч хүрэхгүй байна. Хамгийн чухал, нэр хүндтэй, улс орныхоо ирээдүйг өсгөж байгаа энэ л үед нь ээжүүдийг хүүхдээ эрүүл өсгөхөд, тэднийг хөгжүүлэхэд, зөв сайхан хүмүүжүүлэхэд санаа амар байх хэмжээний цалин олгоосой гэж хүсч байна. Өнөөдөр нэг гэр бүлээс хоёулаа ажиллаад ажиллаад ч ийм үнийн өсөлттэй, өргөн хэрэглээний бараа материал үнэтэй, өрх бүр зээлтэй ийм нийгэмд дундаж түвшинд л арай гэж амьдралаа авч явж байхад хүүхдээ өсгөөд гэртээ нэг нь суучихаар амьдралын түвшин бүр л хүнд болж байна. Сэтгэл санаа амар нялх хүүхдээ хараад суух нөхцөлгүй болоод л ээжүүд хүүхдээ үлдээгээд л бушуу ажилдаа орох шаардлагатай болно, ямар нэг юм хийж өрхийн санхүүдээ нэмэр болохгүй л бол хэцүүдэнэ. Тэгээд нялх хүүхдээ үлдээгээд ажилдаа орлоо гэхэд ханиад томуу тусна, өвдөнө хавдана эм тариа, эмнэлэг домлого, харах хүн олох, гэмтэж бэртэх, эндэх гээд зөндөө эрсдэл бий болно. Бусад гадны улс орон шиг ээжүүд нь энэ сайхан жаргалтай байх үедээ хүүхдэдээ зөв иргэн байх суурийг тавих боломж олгож, нэмж өгөөч хэмээн өргөдөл гаргаж байна. Нийгмийн даатгал төлдөг байсан хэмжээнээс нь хамаараад үе шаттайгаар цалинг нэмж олгохыг хүсч байна хэмээн нэг ээж бичжээ. Хэрэв та саналаа өгөхийг хүсвэл /petition.parliament.mn/ дараах хаягаар орж саналаа илгээрэй.
Санал авах хугацаа: