"Буянт-Ухаа2″ хорооллын иргэн М.Энхжаргал сүүлийн гурав хоног хорооллынхоо сагсны талбайн хажууд "Хөршүүддээ өгөх сэтгэлийг дэм" хөөрхөн аяныг өрнүүлж байна.
Тэрээр өөрөө ковид тусаад эдгэрсэн бөгөөд хорооллынхоо ковид тусаад эмчлэгдэж байгаа иргэддээ туслах үүднээс энэхүү аяныг өрнүүлж байгаа юм байна. "Буянт-Ухаа2″ хорооллын оршин суугчид аяныг дэмжиж эм тан сүү цагаан идлээ гээд өөрт байгаа бүхнээрээ бусдадаа сэтгэлийн дэм өгч байна.
Хорооллын иргэдээсээ цугларсан эмүүдийг уух тоо ширхгээр нь багцлан шаардлагатай байгаа айл өрхүүдэд өгч байна.
Цар тахлын энэ хүнд үеийг хамтдаа даван туулж байгаа "Буянт-Ухаа2″ хорооллынхонд чин сэтгэлийн баяр хүргэе.