Орчин цагийн боловсролын анхны сургуулиудын нэг Хөвсгөл аймгийн нэгдүгээр 10 жил буюу Дэлгэрмөрөн цогцолбор 1923 онд байгуулагджээ.
Энэ сургуульд өнөөдөр 2800 гаруй хүүхэд суралцаж, 150 орчим багш ажилтан ажиллаж байна. 2018 онд 320 хүүхдийн суудалтай сургуулийн 3.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж, шав тавьж байсан бол өнөөдөр ийнхүү нээлтээ хийлээ.
Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе таарсан ч гүйцэтгэгч компани хариуцлагатай ажиллаж сургуулийн барилгыг ашиглалтад хүлээлгэн өгч байна.