Ирэх сарын 10-наас эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг нэгдүгээр тунд хамруулахаар боллоо.
Тэгвэл хүүхэд багачуудад вакцин хийх асуудлаар Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлэхдээ : Дэлхий нийтээр вакциныг турших, хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Файзер вакциныг 12-оос дээш насны хүүхдэд хийх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрэв ДЭМБ-аас хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургадугаар сараас эхлээд хүүхэд багачуудаа вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэлээ.