Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос хойш тэмдэглэж байна. 1995 онд Эх үрсийн баяр болгон тэмдэглэж байсан ч, 2003 онд Хүүхдийн баяр хэмээн өөрчлөлт оруулж, бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэх болсон.
Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх тухай улсын Онцгой комиссын шийдвэр гараад байна.