Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлд байгаа аялагчдыг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоож, таслан зогсоож, хамгаалалтад авч байгаа талаар ХЭҮК-оос мэдээлсэн байна.
Тодруулбал, нийт хяналт шалгалтын ажиллагаагаар 98 зорчигч тогтоогдсоноос 45 иргэн аяллаа зогсоож, нэг иргэн мансуурлын байдалтай байсныг Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст мэдээлж, холбон зуучилжээ.
Энэ төсөл Ковид-19 цар тахлын үед түр зогсоод байсан. Улмаар хил гаалийн үйл ажиллагаа идэвхэжсэн тул АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 2023 оны дөрөвдүгээр сараас дахин эхлүүлээд байгаа аж.