16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үеийн залуучуудыг түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Иргэний Андгай” өргүүлэх ёслолыг зохион байгуулдаг . Өнөөдөр 16 нас хүрсэн Бор-Өндөр сумын 116 сурагч Иргэний андгай өргөлөө.
Ёслолын ажиллагаанд ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга Г.Адьяабилэгт нар оролцож хүүхдүүдэд баяр хүргэлээ.Мөн Улсын бүртгэгч П.Энхцэцэг ИТХ-н нэрэмжит шагнал , ИТХ-н нэрэмжит шагналаар 11 б ангийн сурагч З.Зоригтманлай, МБС- н сурагч Ү.Бямбабаяр, Засаг даргын нэрэмжит шагналаар Б.Анужин, М.Ням-Эрдэнэ нар шагнууллаа.
"Монгол улсын иргэний андгай"-г цэвэр бичих уралдаанд 1-р байр Ө.Сансармаа, 2-р байр Г.Нарантуяа, 3-р байр Б.Маралмаа
– БӨЦС-ийн сурагчдын дундах АХА тэмцээнд 1-р байр Б.Үйлстөгөлдөр, 2-р байр Х.Бадрахзул
– МБС-ийн сурагчдын дундах АХА тэмцээнд 1-р байр М.Ням-Эрдэнэ, 2-р байр Г.Гантулга нар тус тус эзэлсэн байна.