Хан-Уул дүүргийн засаг дарга ,НИТХ-ын төлөөлөгч Ж.Алдаржавхлан НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар нь нар өнөөдөр дүүргийн 9, 10, 12, 13, 14, 16, 21-р хорооны нийт 7 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 72 нэр төрлийн 418 тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад тусган дээрх тоног төхөөрөмжүүдийг авсан байна. Үүнд лабораторын тоног төхөөрөмж, шүдний бор машин, зүрхний дефибрилятор, шүдний бор маш биеийн жингийн индекс тодорхойлогч, холестрин хэмжиг, физик эмчилгээний тоног төхөөрөмж, өвчтний ор, яаралтай тусламжийн тэргэнцэр, компьютер тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл зэрэг багтаж байна. ХУД-т Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа бол энэ онд улс, Нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн юм.

