Улсын Онцгой комиссоос Цагаан сараар хөл хорио тогтоох эсэх шийдвэрээ дэлгэрэнгүй танилцуулж байна. Шадар сайд болон гишүүд нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Ингэснээр Битүүний өдрөөс хязгаарлалт эхлэхээр боллоо.
Шадар сайд С.Амарсайхан "УОК-ын ээлжит хуралдаан болж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Цагаан сарын өдрүүдээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа. Баярын өдрүүд, амралтын өдрүүдийг тохиолдуулан халдварын голомтуудыг хумих, цаашдаа эдийн засгаа хэвийн явуулах, зах зээлээ сэргээх эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах томоохон зорилт тавин ажиллаж байна.
Хөл хорионы хугацааг хоног өнгөрөөх, цаг үрэх байдлаар өнгөрөөхгүй. Коронавирусийн халдвар ахмад настнуудын эрүүл мэнд, амь насанд хамгийн эрсдэлтэй байна. Тиймээс ахмад настнууддаа эрсдэл үүсгэхгүй байхыг иргэддээ уриалж байна. Тодорхой хугацааны дараа аюулгүй орчинд золгох боломжийг бүрдүүлэхийн төлөө бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Хөл хорионы хугацаанд тодорхой кампанит ажлуудыг явуулна." гэв.
УОК-ын дарга С.Амарсайхан: "Хөл хорионы үеэр халдварыг 3-4% бууруулна. Энэ үеэр 1 хаалга 1 шинжилгээ хийнэ. Өдөрт 42,000 шинжилгээ хийнэ. Нийтийн тээврийн автобус үйлчлэхгүй. Зайлшгүй ажиллах төрийн байгууллагын ажилтнуудад үйлчилнэ. Гэрээс гарахгүй байх зарчмыг хатуу баримтална. Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэр болон оршуулгын ажилд оролцох бол PCR шинжилгээ болон нотлох баримтуудыг шаардана.
Эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний үйлдвэр, худалдаа түгээлт, нөөцийн махны худалдаа, супермаркетууд ажиллана. Сайжруулсан түлшний цэгүүдийн үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмээ сахин хэвийн үргэлжилнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага ажиллана. Ингэхдээ гэр, ажил гэсэн маршрутаар л явна.
Байгууллагууд QR кодоор бүртгэлээ заавал явуулна. Тусгаарлалтад байгаа иргэдийг технологийн дэвшил ашиглан хянана.
Эрүүл мэндийн байгууллага, Хууль тогтоох дээд байгууллага болон нутгийн захиргааны удирдлагын байгууллагуудын ажилчдын 15% ажиллана." гэв.
Бүх нийтийн бэлэн байдлын үеийн зааварчилгаа: