Хоньчин хархүү ойд ганцаараа бөх гэгч нь унтаж байгаа охинтой таарчээ. Охин сэрээд уух ус гуйв. Хаан шадар бараа бологчидтойгоо ойд ан хийж явахад нь гүнж бусдаасаа төөрөөд үлдчихсэн нь энэ. Хоньчин хөвүүн хааны гүнжийг харангуутаа л түүнд дурлав. Гүнж ч мөн хөвүүнд сэтгэл татагдлаа. Аав нь харин охиноо хөрш орны хан хүүтэй гэрлүүлэхээр сүй тавьсан байжээ. Ингээд хурим хийх өдөр ойртов. Хуримын өмнө гүнж, хоньчин хөвүүнийг дагаад ордноос оргов. Тэр хоёр ойн гүнд өвсөн урцанд даржин амьдарсан ч гэсэн хайрандаа умбан их л жаргалтай байлаа
Гэвч хаан цэргүүдээ явуулж босуул хоёрыг баривчлан авчирч цайзад хорив. Уурласан хаан тэр хоёрыг шийтгэх гэж байтал санаанд оромгүй явдал болох нь тэр. Ханхүү ирж гүнж хөвгүүн хоёрыг өршөөхийг хаанаас гуйв. Ханхүү тэр хоёрын хайр сэтгэлийг ойлгон ухаарснаа хэлжээ. Хаан их гайхсанаа хан хүүгийн өгөөмөр сэтгэлийг ойлгож хүсэлтийг нь ёсоор болгов. Удсан ч үгүй хурим жинхэнээсээ боллоо. Уран зурагт дүрслэгдсэн манай жүжгийн төгсгөл ийм буюу. Хос хоёр олон хүүхэд, ач зээтэй болж насан туршдаа аз жаргалтай амьдарчээ.
Энэ зургийг Нидерландын алтан үеийн зураач Ге́ррит ван Хо́нтхорст зурсан юм. Энэ зураач нь дундад зууны уран зургийн Утрэхтийн сургууль хэмээн нэрлэгдсэн реалист чиглэлийн том төлөөлөгч билээ. Өнгө будгаас гадна утга санаа нь ч гэрэл гэгээтэй ийм олон зургууд зуржээ.
Ө.Рагчаасүрэн. 2021 он
Сэтгэгдэл 2