Монгол Улс тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байсан билээ. Энэ асуудлыг хэрхэж буй талаар Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад "Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээхээр шийдвэрлэсэн байсан. Гэвч КОВИД-19 цар тахлын тархалт санасан хэмжээнд буурахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан, хил нээх хугацааг зургаадугаар сарын эхэн хүртэл хойшлуулах шаардлагатай гэж үзсэн" хэмээв.