Сүүлийн 24 цагт халдварын 2153 /Улаанбаатарт 1147, орон нутагт 1006/ тохиолдол илрээд байна.
Нас барсан хүмүүсийг насаар нь авч үзвэл 21-80 гаруй насны хавсарсан өвчлөлтэй хүмүүс байна. Харамсалтай нь ковидын өвчлөлийн улмаас нийт 1518 хүн эндээд байна. Харин 6586 иргэн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.
Биеийн байдлыг тоон үзүүлэлтээр авч үзвэл :
- Хөнгөн 9241
- Хүндэвтэр 6920
- Хүнд 2197
- Нэн хүнд 359 хүн байна.
Гэрийн хяналтад нийт 52060 иргэн байгаа бөгөөд 18717 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 3218 нь хүүхэд, 1270 нь жирэмсэн эхчүүд байна.