Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Сүүлийн 24 цагт 17,894 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 128 тохиолдол батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тодруулбал, Улаанбаатарт батлагдсан 127 тохиолдол батлагдсан бол гуравдугаар сарын 4-нд Будапештээс ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн байна.
Түүнчлэн мөн хугацаанд 46 хүн эдгэрчээ.
Орон нутгийн нөхцөл байдлыг танилцуулбал, Завхан аймагт сүүлийн өдрүүдэд халдвар нэмж бүртгэгдээгүй бөгөөд нийт батлагдсан тохиолдол 4 байна. Төв аймагт COVID-19-ийн батлагдсан 15 тохиолдол батлагдсан байгаа ба ойрын хавьтлуудыг тусгаарласныг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцуулав.
Монгол Улсад батлагдсан тохиолдол нийт 3,981 байгаагаас 3,001 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Одоогоор 943 хүн эмчлэгдэж байгаагаас
- 872 хүний биеийн байдал хөнгөн
- хүндэвтэр 63
- хүнд зургаа
- маш хүнд хоёр хүн байна.
Ойрын өдрүүдэд халдварын тохиолдол буурахгүй байгаа тул хувь хүмүүс нийгмийн харилцаагаа багасгах шаардлагатай байгааг мэргэжилтэн зөвлөлөө. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Албан байгууллагууд байгууллага дээрээ биеэр ирж ажиллах хүний тоог багасгах, агааржуулалт, ариутгал цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай. Мөн амны хаалтаа зүүж, зайгаа баримтлан, гараа ариутгах зэргийг хэвшил болгоно уу" гэлээ.