Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурал эхэлж, гуравдугаар сарын 12-нд хийгдсэн PCR шинжилгээний хариуг танилцууллаа.
Гуравдугаар сарын 12-нд улсын хэмжээнд 19,318 шинжилгээ хийснээс 169 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр гарсан халдвар бүгд Улаанбаатар хотод гарлаа. Эдгээрээс 156 нь ойрын хавьтал.
Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг тодорхойлж буй хүмүүсийн оршин сууж байгаа байршлыг харахад нийслэлийн төвийн зургаан дүүргийн хороодод байна.
Дотоодод халдвар авсан хүний тоо 3,303, үүний 2,958 нь Улаанбаатарт бүртгэгдлээ.
Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэд:
- амны хаалтаа зүүх
- хүн хоорондын зай барих
- гараа угааж, ариутгах 3 дүрмийг ягштал баримтлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Мөн шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх нь өөрийгөө коронавирусийн халдварын эрсдэлээс хамгаалах юм гэв.