Энхсаран сувилал, Баянзүрх дүүргийн эмнэлэг цар тахлын голомт болоод байгаа билээ. Тэгвэл дахин нэг эмнэлэг цар тахлын голомт болж байгаа ажээ. Тодруулбал Хавдар судлалын үндэсний төвд өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдрөөс үйлчлэхээргүй болж байгаа юм байна.

Хавдар судлалын үндэсний төвд батлагдсан тохиолдол бүртгэгдэхээс өмнө хүн хоорондын зайг баримталж, үйлчлүүлэгчийн халууныг үзэж ариутгал, халдваргүйтлийн дэглэмийг сайтар сахиж байсан юм.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар тус эмнэлэгт батлагдсан тохиолдол нь эмнэлгийн ажилтан аж. Тиймээс тухайн ажилтны ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулаад байгаа аж.
Өнөөдөр БЗД-ийн голомтоос ЗУРГААН халдвар, Хавдар судлалын үндэсний төвийн ХОЁР эмчээс халдвар тус тус илэрсэн гэх мэдээлэл бидэнд ирээд байна.