Коронавирусний эсрэг “Файзер” вакциныг жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хийх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан байна.
Улсын хэмжээнд нийт 53 мянга орчим жирэмсэн эх байгаа бөгөөд эдгээр Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу Файзер вакцинд хамрагдах боломжтой гэв.
Өнөөдрийн байдлаар хөхүүл эмэгтэйчүүдийг Вероселл вакцинд хамруулж байгаа бөгөөд хөхүүл эмэгтэйчүүд Вироцелл хийлгээгүй бол Файзер вакцин хийлгэж болно. ДЭМБ-аас жирэмсэн эсхүл хавсарсан эмгэгтэй жирэмсэн эмэгтэй коронавирусээр халдварлах эрсдэлтэй тул эмчийн зааврын дор вакцин хийлгэж болно гэж зөвлөсөн. Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдана гэлээ.