Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийнхээ сүүлийн тоглолтыг Бразилын шигшээ багтай хийж 10:18-аар хожигдсоноор эрх авах боломжгүй боллоо.
Энэ тэмцээний А хэсгийг Польшийн баг дөрөв тоглон 3 хожиж 69 оноотойгоор тэргүүлсэн бол Бразил дөрөв тоглон 3 хожиж 72 оноотойгоор удааллаа.
Манай баг энэ удаагийн тэмцээнээс олимпийн эрх авах боломжгүй болсон бөгөөд одоо 6 дугаар сарын 4-6-нд Унгарт болох сүүлийн ганц эрхийн төлөө тоглох боломж л үлдлээ.