Б.Бат-Оргил /Хүний их эмч/ зөвлөж байна.
Бүсгүйчүүдийн эрүүл мэндийн чухал үзүүлэлт бол умайн хүзүүний анатом, физилогийн үйл ажиллагаа, эмгэг урвалж, нөхөн төлжилт, өвчлөлийн талаарх эрүүл мэндийн зөвлөгөөний голлох асуулт юм.
Умайн хүзүү нөхөн үржэхүйн гол эрхтэн. Өнчин тархи, өндгөвч, бамбай, умайн үйл ажилгааг зохицуулж, өвчлөл халдвараас сэргийлэх үүрэгтэй.
Өнчин тархи, бамбай, өндгөвч, умайн хананы салстын хууралт, сарын хирийг гадагшлуулах, үр тогтох, бэлгийн үйл ажиллагаа, дааврын ялгаралт, Бартолийн булчирхайн шүүрлийг зохицуулах үүрэгтэй.
Энэ физиологийн үйл ажиллагаа нь эмэгтэй хүний сэтгэл санаа, сэтгэцийн хөөрлийг удирдана. Жирэмсэлтийн үеийн дотоод шүүрлийн булчирхайн зохицуулга алдагдсанаас эхэн үеийн болон сүүл үеийн хордлого ихсэж, эмгэг төрөлтийн эхлэл болдог. Төрөлтийн дараах цусны шинжилгээнд холестрол, триглицирид өндөрсөж, коагулограмм өөрчилөгдөж, бамбай булчирхайн дутмагшил үүсч сэтгэц хямралын өвчлөл үүсгэх талтай.
Бүсгүйчүүд бөөр бэлгийн замын өвчнөөс сэргийлж, эрүүл мэндээ сахин хамгаалах учиртай. Залуу эмэгтэйчүүдийн умайн хүзүү шүлт, хүчиллэгийн тэнцвэрт байдлыг хадаглаж халдвараас сэргийлдэг. Хэрвээ хүчил шүлтийн харьцааны тэнцвэрт байдал үе үе алдагдах үед улайлт ихтэй.
Умайн хүзүүний үрэвсэл:
Умайн хүзүүний үрэвсэл нь биеийн эсэргүүцэл сулрах, идээт үрэвсэл үүсгэгч, бэлгийн замын халдварт өвчин үүсгэгч, бэлгийн замын нянгаар үтрээний үрэвсэл үүсдэг.
Илрэх шинж: Цагаан юмны гаралт ихсэх, ялангуяа бэлгийн харьцааны үед илүү үнэртэй өвдөлттэй. Үтрээнээс гарах энэхүү ялгарлын хэмжээ нь биений юм ирсний дараа, бэлгийн харьцааны дараа ихсэнэ. Ихэнх эмэгтэйд загатнах, хорсох зовиур илэрдэггүй.
Урьдчилан сэргийлэлт:
Гадна бэлэг эрхтэнийг өдөр бүр бүлээн гоожуурын усаар угааж ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Саван нь үтрээний хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг. Тиймээс бэлэг эрхтнээ угаахдаа саван хэрэглэхгүй байх нь зүйтэй. Усанд орсоны дараа гадна бэлэг эрхтний орчимоор саван болон шампуны үлдэгдэл үлдээхгүй байхыг анхааран угааж занших нь чухал.