Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. 17:00 цагийн байдлаар санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2041407 сонгогч бүртгэгдсэнээс 763 459 (37.5 хувь) хүн саналаа өгөөд байна.
Одоогоор хамгийн өндөр ирцтэй нь:
1. Сүхбаатар аймаг: СНЖ-д бичигдсэн 41 101 сонгогчоос 17 163 буюу 41.76 хувь
2. Хэнтий аймаг: СНЖ-д бичигдсэн 50.515 сонгогчоос 20 722 буюу 41.35 хувь
3. Говь-Алтай аймаг: СНЖ-д бичигдсэн 37 527 сонгогчоос 15 436 сонгогч буюу 41.13 хувь
Улаанбаатар хот 40,28 хувьтай байна.