Өчигдөр улсын хэмжээнд 10,599 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 923 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 384 хүн эдгэрээд байгаа бол 530 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
Хүнд-3
Хүндэвтэр-45
Маш хүнд-1
Хөнгөн хүн-481байгаа юм” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Улсын хэмжээнд оношилгооны цэгүүдээр 395,731 хүн үйлчлүүлж, коронавирус илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын долоон утсанд нийт 10,440 хүн холбогдож зөвлөгөө, тусламж авсан бол Эрүүл мэндийн яамны 32-30-02 дугаарын утсанд 212 хүн хандаж зөвлөмж зөвлөгөө авсан байна.
Дэлхий дахинд коронавирусийн халдвар улам нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 26 мянган хүн шинээр халдвар авжээ. Мөн БНХАУ-д хоногт 112 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна” гэв.