Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг /2020.11.30/Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг /2020.11.30/ Өнгөрсөн 24 цагт нийтдээ 10308 хүнд шинжилгээ хийхэд долоон хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.
https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1092240254561700
Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 791 болсон байна. Өнөөдрийн байдлаар 354 эдгэрч, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 428 хүн эмчлэгдэж байгаа аж.
Улаанбаатарт хоёр хүнээс коронавирус илэрсэн бөгөөд энэ хоёр хүн ойрын хавьтал тул тусгаарлагдсан байсан. Энэ голомтын батлагдсан тохиолдол 77 боллоо. Улаанбаатар хотын долоон дүүргийн 27 хороонд батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1000 гаруй хүнийг ойрын хавьтлаар тогтоож, тандалтад байлгаж байгаа бөгөөд гадуур гарсан хүнээс халдвар илрээгүй байгаа юм байна. Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн л ойрын хавьтлаас илэрсэн.
Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Архангай аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын болон дам хавьтал 200 гаруй хүний нэрийг гаргаж, шинжилгээнд хамруулж байна. Одоогийн байдлаар 120 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байгаа.
Манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 791 болсон. Үүнээс 354 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 428 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 6, хүнд 4, хүндэвтэр 76, хөнгөн 342 хүн эмчлэгдэж байна" гэлээ.
Дотоодод гарсан 348 халдвар: (2020.11.30-ны байдлаар)
- Сэлэнгэд 179
- Улаанбаатарт 77
- Дархан-Уулд 44
- Орхонд 22
- Дорноговьд 21
- Говьсүмбэрт 3
- Архангайд 2 батлагдсан тохиолдол байна.
Улсын хэмжээнд коронавирус халдвараар 30 гаруй гэр бүлийн 80 гаруй хүмүүс өвчилсөн байгаа. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүний ойрын хавьтлаас эх сурвалжтай өвчлөл өндөр байна гэсэн үг. Тиймээс маск зүүх зай барих маш чухал гэдэг нь харагдаж байна. Нэг гэр бүлийн хүмүүс, төрсөн өдрийн баяр тэмдэглэсэн, үзвэр үзсэн хүмүүс маскаа зүүгээгүй, халдвар хамгаалалт алдсаны нэг тод жишээ юм. Тиймээс хувийн ариун цэврээ сайтар сахиж, зайгаа барьж, маскаа зүүх нь маш том хамгаалалт юм гэдгийг анхааруулж хэллээ.