МАХН-ын гишүүнчлэлээс татгалзсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр АН-д элсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс намын батлахаа гардаж авчээ
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ : Өнөөдөр Ардчилсан нам бүл нэмлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөдөлмөрчин ангийн талд бат зогсдог хүн. Энэ нь Ардчилсан намын үзэл санаатай яв цав нийцдэг гэлээ.
С.Ганбаатар гишүүн МАХН-аас гарах өргөдлөө өгөхдөө : Эрх баригчидтай шударга тэмцэж, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. УИХ-д Эрдэнэт хотынхоо иргэдийн дуу хоолойг хүргэнэ. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж намайг УИХ-ын гишүүнээр сонгож санал өгөөгүй. Эрдэнэт хотынхоо иргэдийн эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно гэж хэллээ.