Австри улсын Грац хотноо болох “Токио-2020” олимпын эрх олгох ФИБА 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд МУ-ын эрэгтэй шигшээ баг А хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай өрсөлдөхөөр оноолт таарсан. Манай эрэгтэй баг тамирчид Польш, Туркийн шигшээг хожиж хэсгээ тэргүүлж эхэллээ.
Өнгөрсөн шөнө 01 цаг 30 минутаас Монгол Улсын үндэсний шигшээ баг, Польшийн багтай гарааны тоглолтоо хийж 22:18 гэсэн оноогоор эхний ялалтаа байгуулсан юм.
Харин шөнийн 03.35 цагаас Монголын шигшээ баг Туркийн багтай тоглож 21:13-аар хожиж, манай баг 2 хожилтой хэсгээ тэргүүлж эхэллээ.
Монголын баг өнөөдөр буюу 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01 цаг 30 минутаас Чех, 03.35 цагаас Бразил улсын /05.29/ шигшээтэй тус тус халз тоглох юм.