Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт олимпийн бэлтгэл хийж байгаа тамирчидтайгаа уулзсан. Энэ үеэр "Олимп, паралимпын эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, үндэсний шигшээ багынхны цалинг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдэж байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг шийдвэрлэлээ.
Тодруулбал, Токио-2020 зуны олимпод паралимпын эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сард 1.5 сая төгрөг болгож, цаашид тамирчдын цалинг 1.2 сая төгрөг, дасгалжуулагчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэхээр боллоо.
Шаардагдах хөрөнгийг Биеийн тамир спортын улсын хороо гаргах боломжтой гэж үзэж байгаа гэлээ.