Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:25 цагт газардах хуваарьтай байна. Уг онгоцоор 146 иргэн эх орондоо ирнэ. Ирж буй зорчигчдыг ирж буй улсаар нь ангилбал:
- Японоос 94
- АНУ-аас 40
- Австралиас 5
- Өмнөд Суданаас 4
- Папуа Шинэ Гвинейгээс 2
- Малайзаас 1 иргэн ирэх юм.
Эдгээр иргэнийг Парк, Би жи, Альфа зочид буудалд тусгаарлана. Харин шалтгаанаар үзвэл
- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 96
- бага насны хүүхэдтэй гэр бүл 39
- эрүүл мэндийн шалтгаантай 6
- жирэмсэн 4
- өндөр настан 1 иргэн байна.